07.05-1200x450.png

1. Халуун ус бага багаар ууна. Цусны эргэлт сайжирч цус шингэрч дархлаа сайжирна. Өглөөний усны температурыг цаг агаарт тааруулж нэмэгдүүлээрэй. Биеийн халуунтай адил болгоорой.
2. Витамин С 250-1000 мг аар ууна.
3. Витамин Д 200-4000 мг ууна.
4. Аспирин 81 эсвэл 100 мг өдөрт нэг удаа ууна
5. Арбидол 600-800 мг хоногийн тунгаар бодож ууна. Ө/х өдөрт 200 мг аар 3-4 удаа ууна. Хүүхэд 100 мг 3-4 удаа ууна.
6. Эмчийн зөвлөгөөгөөр антибиотик хэрэглэх
7. Боломжтой бол хүндэрч байгаа хүмүүстээ ремидисивир тариулбал сайн үр дүн өгч байгаа. Хөнгөн хүмүүст бол шаардлагагүй гэхдээ гэртээ хүндрээд ирж байгаа өвчтөний тоо маш олон болж байгааг анхаараарай.
8. Халуун бууруулах өвчин намдаах эм ууна.
9. Түрүүлгээ харж хэвтэнэ.
10. Халуун шөлтэй хоол идэх ба дулаан хувцаслах, халуун хүйтэн хавсрахгүй, даарахгүй, хүйтэн зүйл ууж идэхгүй байхыг эхний ээлжинд зөвлөж байна.

09.16.jpg

Бид чацарганыг хүнсний хэрэглээндээ хэрэглэдэг, эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг мэдэх боловч яагаад хэрэгтэй, хэр их хэрэгтэй гэдгийг тэр бүр мэддэггүй.
Чацаргана нь эмийн ургамал гэдгийг хүмүүс бүр эрт үеэс мэддэг байжээ. Эртний Грект гэхэд чацарганын навч, шинэхэн нахиа мөчрөөр нь цэрэг, дайчид болон морьдоо эмчилдэг байж.
Эмийн шинж чанар нь чацарганын жимс, навч, үрэнд нь байдаг. Өвөл болж хүйтэрсэн ч жимс нь анагаах чанараа алддаггүй онцлогтой. Чацарганын жимсийг хураах хамгийн тохиромжтой үе нь өглөө, оройдоо агаарын температур -15 хэмээс доогуур байх үед гэнэ. Харин нартай үед жимсийг хураах тохиромжгүй байдаг. Учир нь амархан нялцайдаг юм. Хөлдөөсөн байдлаар жимсийг хагас жил хадгалах боломжтой.
Чацарганын жимсэнд С, А, Е, К, В1, В2, ВЗ, В4, В5, В6, В9, Д аминдэмүүдээс гадна алимны хүчил, каротин, тос бопон төмөр, кали гээд олон бичил элементүүд агуулагддаг. Үүнээс гадна биофлавонойд хэмээх биологийн идэвхит бодис нь дахин боловсруулсны дараа ч сайн хадгалагдаж үлддэг байна.
Ардын уламжлалт анагаах ухаанд чацарганын навчаар үе мөчний өвчнийг анагаадаг бол аминдэмийн дутагдлын өвчний үед чацарганын шүүс, сироп, тосыг эмчилгээнд хэрэглэдэг. Мөн чацарганын тос, чацаргана нь зүрх судасны өвчин, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт, түлэгдэл, үрэвсэл, ходоодны хүчил багадах, гэдэс булчингийн хөдөлгөөний идэвхижүүлэлт, ходоодны болон бусад шархыг анагаах, цацраг идэвхит туяа, химийн хордолт, биеийн чалх буурах зэрэг гуч гаруй төрлийн өвчнийг анагаах чадвартай байдаг.
Харин шинэхэн жимс болон шүүсийг ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай хүмүүс ууж хэрэглэж болохгүй мөн шээсний замын эрхтнүүд чулуутай үед уухыг хатуу хориглодог байна.
Чацаргана юу хийж чаддаг вэ?
• Хамгийн сайн хийж чадах гайхамшигтай зүйл бол арьсыг тань уян хатан болгоно
• Чацаргана хүчтэй антиоксидант
• Эсийг шинэчилж, хөгшрөлтийн хойшлуулдаг
• Үрэвслээс урьдчилан сэргийлэх
• Цусан дахь холестерины хэмжээг багасгах
• Хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулах
• Дархлааны системийг идэвхжүүлдэг
• Цусны эргэлтийг сайжруулдаг
• Таны эрч хүч байгалийн аргаар сэргээгдэнэ
• Нян, вирустэй тэмцэнэ
• Гэдэс доторын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй
• Зүрхний үйл ажиллагааг тогтворжуулах
• Тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх
• Мэдрэлийн тогтолцоонд сайн нөлөөтэй
• Шарх эдгэлтийг түргэсгэх
• Химиийн эмчилгээний хорыг саармагжуулах
Чацарганад 190 гаруй төрлийн биологийн идэвхтэй бодис бий. Жишээ нь:
• Олон хүчтэй антиоксидант
• 18 амин хүчил
• 14 амин дэм (A, B бүлгийн, C, D, K)
• Provitamins
• 11-эрдэс бодис (цайр, кальци, төмөр, гэх мэт)
• Фенол
• Омега 3
• Омега 6
• Омега 7
• Омега 9 гэх мэт
Та витаминаа хаанаас нөхдөг вэ? Тэгвэл доорх тоо танд сонирхолтой харагдана.
Витамин С

8.19.jpg

1. Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй

2. Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.

3. Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.

4. Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой.Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.

5. Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай

6. Хэрэв танд КОВИД-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.

7. Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй8. Алхах , суниах ,иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.


Харилцах хаяг:

Харилцах утас: 11350948
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, 11-р хороо
И-мэйл: info@

Ажлын цаг

Даваа: 8:20-16:20

Мягмар: 8:20-16:20

Лхагва: 8:20-16:20

Пүрэв: 8:20-16:20

Баасан: 8:20-16:20

 

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг-2018 он