09.6.jpg

Үндсэн тусламж үйл ажиллагаагаа сайжруулж ГЕМОДИАЛИЗЫН ТӨВ байгууллаа. 
Хоёр сар тавхан хоногийн дотор 160 мкв талбай бүхий барилгыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэлээ.
Нээлтийн ажиллагаанд оролцсон Наро Банчэн Гэгээнтэн, Мөнхийн тун ХХК-ийн захирал Алтанцэцэг, МУГЖ Энхбаатар болон албаны бусад зочиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бүх өрөөнд агааржуулагч бэлэглэсэн, нийгмийн хариуцлага өндөртэй Гэгээнтэн таньд маш их баярлалаа.
Аж ахуй эрхэлсэн орлогч дарга О.Төгсбилэг болон түүний бригадад чин сэтгэлийн талархал илэрхийлж алдаршуулж байна.

8.27-1200x852.jpg

НИЙТИЙН ТЭЭВРИЙН 36 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО…
– Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.
– Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй.
– Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна. Дээрх өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
      ӨӨРЧЛӨЛТ ОРЖ БУЙ ЧИГЛЭЛҮҮД:
 Ч:1 5- Шар – Офицеруудын ордон
 Ч:2 Шархад – МУБИС – 3,4-р хороолол
 Ч:3 Зүүн салаа – Халдварт
 Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр
 Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв
 Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3
 Ч:18б 3,4-р хороолол –ТЭЦ 3-Цэцэг төв
 Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог
 Ч:19б Цагаан Даваа –Сансар –Офицеруудын ордон
 Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв
 Ч:28 Сэлх-7 Буудал-Ард
 Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал
 Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр
 Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3
 Ч:37 Улаанхуаран-4-р хороолол
 Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран
 Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр
 Ч:47 Орбит-Ард кино театр
 Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС
 Ч:50 Улаанхуаран – Мишээл
 Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав
 Ч:52 3,4-Тэнгис-Зайсан
 Ч:53 Яармаг-АРД кино театр
 Ч:55 Зайсан –Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу
 Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС
 Ч:58 Мишээл-3,4 хороолол
 Ч:59 ХМК – Офицеруудын ордон
 Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон
 Ч:63 Хан Хилс –Ривер Гарден –Цэцэг Төв-МУБИС
 Ч:66 Зайсан –Цэцэг төв-11-р хороолол
 Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3
 Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр
 Ч:72 Богд хан-Зайсан –Сүхбаатарын талбай
 ХО:2 Шарга морьт-Дүнжингарав Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник
 Т:5 Офицеруудын ордон~III,IV Нийтийн тээврийн үйлчилгээний газар.
Эх сурвалж: НЭМГ

8.18.jpg

• Эмнэлгийн тусламж яаралтай дуудах
• Хөдөлгөөнгүй байлгах
• Хорыг цааш тархахаас сэргийлж боолт хийх
• Хатгуулсан хүнд тусламж үзүүлэх гэж буй тохиолдолд цусаар дамжих халдвараас сэргийлж резинэн бээлий өмсөх
• Хазуулсан хэсгийг цэвэрлэж, ариутгах
• Шил, саваар бумбадах
• Цусыг амаар соруулахаас зайлсхийх, учир нь цусыг сорсноор тусламж үзүүлэгч таньд ямар нэгэн халдвар дамжиж болзошгүй
• Гар, хөлөнд хатгуулсан бол үеэр нугалж даавуу, самбаа тавьж боох
• Их хэмжээгээр шингэн уулгах
• Хазуулсан цагийг тэмдэглэх
• Могойн зургийг авах

08.14.jpg

Амьдралын эмх цэгц хувь хүнд, албан байгууллагад амьдралд хэрэгтэй. Бид баяраа утга учиртай тэмдэглэлээ. Залуухан эмч бүсгүйчүүддээ, залуусдаа, сувилагч тусгай мэргэжилтнүүддээ нийт хамт олондоо, Халдвар судлалын албаны дарга Цэрэндолгортоо маш их баярлалаа.
Хүн харахад их цэвэрлэгээ хийж байгаа боловч багийн хөдөлмөр, амьдралдаа байнга талархаж, ажлаас таашаал авч тэвчээр хатуужилтай болоход суралцсан гайхалтай өдрийг хамтдаа бүтээлээ.

07.11.1.jpg

Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн нийт эмч, сувилагчг эмнэлгийн ажилчид болон Эрүүл мэндийн салбарынхан та бүхэндээ Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.


darga.jpg

  • Удирдлагын багийн гишүүдийн хуралдаанаар эхний хагас жилийн ажлыг дүгнэж бүх ажилчиддаа бүтэн сарын үндсэн цалин
  • Ковидын улаан бүсэд ажилласан ажилчидад үндсэн цалин дээр нэмэлт урамшуулал.
  • Ковидын эмнэлэгт ажилласан бүх ажилчид хөдөлмөрийн хуулийн дагуу илүү цагийн хөлс олгогдож байгаа ба улаан бүсийн нэмэгдэл юм.          Та нарыгаа маш сайн ажилласныг сайшаан тэмдэглэж байна.

Харилцах хаяг:

Харилцах утас: 11350948
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, 11-р хороо
И-мэйл: info@

Ажлын цаг

Даваа: 8:20-16:20

Мягмар: 8:20-16:20

Лхагва: 8:20-16:20

Пүрэв: 8:20-16:20

Баасан: 8:20-16:20

 

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг-2018 он