Want create site? Find Free WordPress Themes and plugins.


Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн нийт ажиллагчдын нэрийн өмнөөс та бүхний амар амгаланг айлтгая.
Бид Сүхбаатар дүүргийн нийт хүн амд эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна. 1970 онд анх үүсэн байгуулагдсанаасаа хойш Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг хөгжлийнхөө явцад өсөн дэвжиж, өнөөдрийг хүрлээ.
Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахыг тэргүүн зорилгоо болгохын зэрэгцээ оношлогоо эмчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 12 дугаар сард MNS-ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээ гардан авсан билээ.

Гар, сэтгэл нийлсэн итгэлтэй баг ажиллаж байгаа учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ улам бүр сайжирч, үйлчлүүлэгчдийн маань сэтгэл санаа ч өндөр байдаг. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчид хүрээгээ тэлсээр байна. Бидний ажлыг дэмжиж тусалдаг үйлчлүүлэгчиддээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Ингээд манай эмнэлгээр үйлчлүүлж, зочилж буй таньд бидний хаалга үргэлж нээлттэй ба манай хамт олон танд туслах, хамтран ажиллах, үнэтэй санал, хүсэлтийг тань үйл ажиллагаандаа тусган ажиллахад бэлэн байна.

Эрүүл энхийн жаргалангийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн дарга          М.Чимгээ

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Харилцах хаяг:

Харилцах утас: 11350948
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, 11-р хороо
И-мэйл: info@

Ажлын цаг

Даваа: 8:20-16:20

Мягмар: 8:20-16:20

Лхагва: 8:20-16:20

Пүрэв: 8:20-16:20

Баасан: 8:20-16:20

 

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг-2018 он