Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Хүний нөөцийн албаны дарга Д.Энхээ.



Эрхэм зорилго :

Байгууллагын ажилчдын мэдлэг чадвар, хөгжил болон тогтвор суурьшил дээр тулгуурлан хүмүүсийг зөв удирдан хөгжүүлэх.



Албаны гишүүд :

Э.ХоролмааА.Өлзий

Хийж хэрэгжүүлсэн ажлууд :

  • Сүхбаатар” Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн А/125 дугаар тушаалаар Эмнэлгийн ажилчдын баярыг  тэмдэглэн өнгөрүүлсэн.Үр бүтээлтэй, олон жил ажилласан болон хамт олноо манлайлан ажиллаж байгаа ажилчдыг шагнан урамшуулсан ба үүнд  Салбарын шагналаар 8 хүн, удирдлагын багийн шагналаар 8 хүн тус тус шагнагдсан таатай үйл явдал болж өнгөрлөө.

  • Сүхбаатар” Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Эмч нарын Тангараг өргөх ёслолыг зохион байгуулах тухай” А/48 дугаар тушаалаар 2018 оны 03 дугаар сарын 30-нд “Тангараг өргөх ёслол”-ыг зохион явууллаа.
  • “Сүхбаатар” Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний “Тангараг өргөх ёслол”, “Багш шавийн барилдлага тогтоох”арга хэмжээ зохион явуулах тухай” А/75 дугаар тушаалаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Тангараг өргөх ёслол”, “Багш шавийн тангараг барилдлага тогтоох” ёслолын арга хэмжээг зохион явуулсан.

  • Сүхбаатар” Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Онол практикийн бага хурал зохион явуулах тухай” А/23 дугаар тушаалаар Эмч нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, ур чадварыг сайжруулахад чиглэсэн Онол практикийн бага хурлыг 2018 оны оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион явуулллаа.
  • Нийт 6 илтгэл хэлэлцэгдлээ :
  •  ТҮТ-ийн их эмч Л.Зуунбаяр :” СБНЭ-т хэвтэн эмчлүүлэгсэд болон ажилчдын бактериологийн шинжилгээнд хийсэн судалгаа “сэдвээр
  •  ДМТ-ийн их эмч Б.Дөлгөөн, Б.Мөнх-Од нар : “Агаарын бохирдол ба амьсгалын замын өвчлөлийн хоорондын хамаарлыг судлах нь” сэдвээр
  •  ЭЭЯТТ-ийн их эмч Г.Сэвжидмаа, О.Дэлгэрдалай, Ц.Дашханд нар  :“СБНЭ-ийн ажилчдын дундах БСХШ тодорхойлсон байдал” сэдвээр
  •  ДМТ-ийн их эмч Г.Төгөлдөр, К.Жандаулет нар : “СБНЭ-т хэвтэн эмчлүүлэгчдийн шээсний замын халдварт өвчнийг судлах нь” сэдвээр
  •  ДМТ-ийн их эмч О.Нацагдорж, Г.Бямбацэрэн нар : “СБНЭ-т хэвтэн эмчлүүлсэн тархинд цус хомсрох харвалттай өвчтөнүүдийн дундах шалтгаан, хүчин зүйлс, тархины судасны бөглөрөл, ТЦХХ-ын эмнэлзүйд зүрхний хэм алдагдлын нөлөөллийг судалсан нь”
  •  ХТ-ийн их эмч Б.Уранзаяа :“СБНЭ-ийн хүүхдийн тасагт эмчлүүлсэн 0-5 насны хүүхдийн халдварт өвчний тархвар зүйг судалсан нь” сэдвээр.
  • Тэргүүн байр: “Агаарын бохирдол ба амьсгалын замын өвчлөлийн хоорондын хамаарлыг судлах нь” сэдвээр – Дотор мэдрэлийн тасгийн их эмч Б.Дөлгөөн, Б.Мөнх-Од нар шалгарав.
  • Дэд байр: “СБНЭ-ийн ажилчдын дундах БСХШ тодорхойлсон байдал” сэдвээр- ЭЭЯТТ-ийн их эмч Г.Сэвжидмаа, О.Дэлгэрдалай, Ц.Дашханд нар шалгарав.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Харилцах хаяг:

Харилцах утас: 11350948
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, 11-р хороо
И-мэйл: info@

Ажлын цаг

Даваа: 8:20-16:20

Мягмар: 8:20-16:20

Лхагва: 8:20-16:20

Пүрэв: 8:20-16:20

Баасан: 8:20-16:20

 

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг-2018 он