Гемодиализ

Дэлгэрэнгүй мэдээлэл

СБНЭ-д гемодиализийн нэгж нь 2017.05.04-нд 2 эмч, 1 техникч, 1 сувилагчийн бүрэлдэхүүнтэй 2 аппараттайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан. 2021 оны 09 сарын 06 нд диализийн нэгжийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор 160 м.кв талбай бүхий өргөтгөлийн барилга барьж ашиглалтанд оруулж, диализийн аппаратны тоог нэмэгдүүлж диализийн төв болж өргөжүүлсэн юм.

Сүхбаатар нэгдсэн эмнэлэгийн Гемодиализын төв нь одоогийн байдлаар Япон улсад үйлдвэрлэгдсэн /Nipro Asia. NCU-18/ 4 аппараттай ажиллаж байна.

4 аппаратны тусламжтайгаар 3 ээлжээр нийт 24 архаг бөөрний дутагдалтай үйлчлүүлэгчид тогтмол эмчилгээ мөн яаралтай журмаар хурц бөөрний дутагдалд орсон үйлчлүүлэгчдийг эмчилгээнд хамруулсан.

Цаг захиалах хүсэлт илгээх

Цаг захиалга нь ажлын өдрүүдэд 08:20 – 16:20 цагийн хооронд явагдана. Дараах чиглэлүүдээр цаг авах боломжтой