
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний явцын үнэлгээний хэлэлцүүлэг боллоо. Үнэлгээг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулав. Үнэлгээгээр, Цаашид халдварт өвчний дэгдэлтийн үеийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтийг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад анхаарах, товлолын дархлаажуулалтын хамралтыг тухайн жилд төрсөн хүүхдүүдэд тооцож нөхөн дархлаажуулалтыг тогтмол зохион байгуулах, хүн амын зорилтот бүлэг бүрд тохирсон мэдээлэл, сурталчилгааг байнгын давтамжтай хийх, эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнг хэлэлцэн, зөвлөмж гаргалаа.
.jpg)